http://www.youtube.com/watch?v=GlrFEL0ZTMM&feature=player_embedded#!

2011 оны 12-р сарын 22 Нийтэлсэн tsemka
ene duuchin aguu

about myself

2011 оны 12-р сарын 20 Нийтэлсэн tsemka

About myself

I am Miyegombo. I was born in Uvurkhangai Khujirt soum. My birthday on the twenty second of may in nineteen ninety four. My hobby is play basketball, volleyball, listen to music, and chat my friends. My family is not big. I have dad, mum and sister. My mum and dad are middle aged people, so they are working in our country the Khujirt soum. Now I am staying with my older sister and she is student of national university of Mongolia. I graduated secondary school in two thousand eleven year, then I matriluted of natural sufflement major of Mongolian university of science and technologys, I am the first year student. I am very glad because I am student of Mongolian University of Science and Technology. I must be the best student because I payed my all payment for my school, then I will be able to payback benefienees of my family and other people. I am priding about my school because this school is once of the Mongolian best universities before I was not thinking that , but it is huge university. It have a lot of shools some branches of them are in UB, in Darkhan, in Erdenet, in Uvurkhangai, and in Sukhbaatar they are: Geology and natural oil shool, mountain and coalmine shool, energy and electrical shool, education of language shool, computer technique management shool, and mechanic engineer shool. The teachers do their jobs exactly and very smart. I think my choosed major is useful profession in the future at first I knew nothing about my major but now I feel it is the best profession. I think I will be able to study perfectly to gas conduction and wiil be able to the best enginer in the future. I can do it.

Дотоодын нийт бүтээгдэхүүн

2011 оны 12-р сарын 20 Нийтэлсэн tsemka

Дотоодын нийт бүтээгдэхүүн
Тэгэхээр Дотоодын нийт бүтээгдэхүүн/ДНБ/ гэж чухам юуг хэлээд байгааг тайлбарлах нь зохистой байх.  ДНБ нь  тухайн нэг жилийн туршид үйлдвэрлэсэн буюу бүтээсэн нийт бүтээгдэхүүний үнийн дүн бөгөөд зэс, нүүрс,  хүнс, хувцас, бөс бараа  тээврийн үйлчигээний төлбөр гэхчлэн биет болон биет бус бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээ багтдаг. Тэрчлэн   үнийн өсөлтийг бүтээгдэхүүний өсөлтөөс ялгахын тулд нэг хүнд оногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн хэмээх нэгжийг ашигладаг бөгөөд энэ нь  тухайн орны баялгийн өсөлтийг нийт хүн амд хуваасан дүн. Тодруулбал, энэ дүн өсөж байвал тэрхүү баялгийг илүү олон хүн бүтээж, хэрэглэж байна гэсэн үг аж. 2000-2010 оны дундаж болох 2005 оны зэрэгцүүлэх үнээр оны эхний гурван улиралд 3513.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 503.5 тэрбум төгрөг буюу 16.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. ДНБ-ий хэмжээ 2010 оны нэгдүгээр улиралд 7.6 хувь, хоёрдугаар улиралд 3.4 хувь өсч байсан бол гуравдугаар улиралд өсөлтийн хурд нэмэгдэн 8.4 хувьд хүрч өсөөд байна. Ингэснээр ДНБ-ий хэмжээ оны эхний гурван улирлын нийлбэр дүнгээр 6.3 хувьд хүрч өссөн байна. Энэ онд ХАА-н салбар бууралттай байгаа бол аж үйлдвэр, үйлчилгээний салбарын өсөлт өндөр байна.Мөн энэ онд нэрлэсэн үнээр дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруй их наяд байгаа. Найм орчим их наядаар нэмэгдсэн байгаа. Энэ бол үнийн хэлбэлзэл их байна гэсэн үг. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2005 оноос хойш 55 хувиар өсч, нэг хүнд ногдох ДНБ 2,3 сая төгрөг болсон байна. Энэ нь Хятад улсынхаас дөрөв дахин их гэсэн үг аж. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос гаргасан тооцоогоор 2013 онд Дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин өсөх гэнэ.

Эдийн засгийн өсөлт

2010 оны байдлаар эдийн засгийн өсөлт таван хувьтай гарсан нь нэгдүгээр улирлын эдийн засгийн өсөлтөөс 2,6 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Эдийн засгийн өсөлт ийн саарсан нь уул уурхай эрдэс баялгийн салбарын зарим нэг эрдсийн олборлолт эхний улирлаас буурсантай холбоотой юм байна. Түүхий нефтийн олборлолт нэгдүгээр улиралд өмнөх жилийнхээс 3,3 дахин нэмэгдсэн байсан бол өнгөрсөн сард 1,8 дахин өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн орлого ба тусламжийн хэмжээ оны эхний долоон сард 1484 тэрбум төгрөг, зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1613,4 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцэл 129,4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Харин төсвийн урсгал орлого 1449,3 тэрбум төгрөг, урсгал зардал 1250,8 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 198,5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. 2011 байдлаар хөдөө аж ахуйгаас бусад салбар зургаан хувиар өссөн. Боловсруулах салбар ч 10 хувиар өссөн үзүүлэлт гарлаа. Ингээд энэ онд эдийн засгийн өсөлт улам хурдасч байна. Энэ оны эхний улирлын хувьд 9,7 хувьтай гарлаа. Манай эдийн засаг бол улирлын шинж чанартай. Нэгдүгээр улирал бол зогсолтын үе. Энэ улиралд эдийн засаг өсөлттэй гарлаа. Одоогийн байдлаар эдийн засгийн өсөлт энэ жил 10.8 хувьтай гарна хэмээн тооцож байгаа.

ДНБ-ий ихэнх хувийг эзэлдэг салбар нь уул уурхай, хөдөө аж ахуйн салбар Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний талаас илүү хувийг эзэлдэг. Харин худалдааны салбар ДНБ-нд 10 орчим хувийг эзэлдэг байна. Манай улсад уул уурхайн салбар дангаараа дотоодын нийт бүтээгдэхүүний 22.7, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 66.7, экспортын нийт бүтээгдэхүүний 81 хувийг эзэлдэг гэсэн тооцоо гарсан байна. Мөн нүүрс /ДНБ/-ий голлох хэсгийг эзлэх болсон.

ДНБ-ий зарим салбарын үзүүлэлт

Улирлын ДНБ-ий өсөлт өмнөх оны мөн үеийнхээс, өсөлтийг хангаж буй салбарууд /хувиар/

Монгол дахь Ардчилалын онцлог

2011 оны 12-р сарын 20 Нийтэлсэн tsemka

Монгол дахь ардчилалын онцлог

Ардчилал гэдэг тодорхойлолтыг нэг үгээр буюу хамгийн энгийнээр хэлхэд “Ардын засаг” гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл ардчилал бол ард түмний төлөө, ард түмэн хэрэгжүүлдэг, ард түмний засаглал ажээ.

Харин өнөөгийн манай Монгол улсад ардчилалыг “Төрийн төлөө, төрийн бий болгосон зүйлийг хэрэгжүүлэх гэж байдаг ард түмний засаг гэмээр ч юм шиг. Хэдийгээр Монголд ардчилсан хувьсгал ялаад хорин хоёрхон жил өнгөрсөн ч, дэндүү адал явдалтай жилүүд бололтой. Энэ хугацаанд алдаж онох зүйл их байсан, гэхдээ басхүү онохоосоо илүү алдсан ч гэж хэлж болох юм.

Өнгөрсөн хорин хоёр жилийн хугацаанд эрх баригчид Монгол улсын үндсэн хуулинд долоон удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Мэргэжлийнхний хэлж байгаагаар энэ өөрчлөлтүүд бүгд хууль бусаар хийгдсэн гэдэг. Тэр долоон өөрчлөлтийн үр дүнд Монгол улсын ардчилсан тогтолцоо үндсэндээ алдагдсан гэж гадны ажиглагчид үздэг. Ер нь тэгээд манай Монголын ардчилал, улс төр нь хяналтгүй, эрх баригч, сөрөг хүчин нь ялгагдахгүй байгаа шүүдээ! Сонгуулийн хууль, систем тодорхойгүй байгаагаас сонгуулиа ч шударга явуулж чадахаа байсан. Үүний тод гэрч нь 2008.07.01-ний үймээн, таван хүний аминд хүрсэн асуудал, мөн милээн дээхэн үеийн асуудал ч гэсэн 1998.10.02-ний С.Зориг агсаны амийг хэрцгийгээр хөнөөсөн эмгэнэлт явдлуудын эзэн олдоогүй, хэрэг шийдэгдээгүй байгаа нь манай ардчилал сул дорой байдал буюу онцлог нь байхдаа. Гэхдээ бас онцлог гэхээр муу тал нь биш шүүдээ. Энэ ардчилал гэдэг зүйл маань бидэнд.................

ерөнхий хими бие даалт

2011 оны 12-р сарын 20 Нийтэлсэн tsemka

Хүхэр

Хүхэр (S)

Атомын дугаар

16

Атом масс

32.065(5) г/моль

Өнгө

Шар

Электрон байгуулалт

1s2 2s2 2p6 3s2 3p4

Бүрхүүл дэх
электроны тоо

2, 8, 6

Физик шинж чанар

Бодисын төлөв

Хатуу

Нягт

2,070 г/см³

Хайлах температур

(115.21 °C),388.36K

Буцлах температур

(444.6 °C) 717.8 K

Хайлалтын хувийн дулаан

1.727 кЖ/моль

Ууршилтын хувийн дулаан

45 кЖ/моль

Дулаан багтаамж

(25 °C) 22.75 кЖ/(моль·K)

Атомын шинж чанар

Оронт торны бүтэц

Орторомбо

Исэлдэлтийн зэрэг

6, 4, 2, 1, -2

Ионжих энерги
(
эхний электроноор)

999.6 кЖ/моль

Атомын радиус

100 пм



Хүхэр

Хүхэр нь S-ээр тэмдэглэгддэг, атомын дугаар нь 16, өргөн тархалттай, амтгүй, металл бус химийн элемент юм.

Хүхэр нийт 18 изотопитойгоос 4 нь тогтвортой изотопи: 32S (95.02%), 33S (0.75%), 34S (4.21%), ба 36S (0.02%) тархалттай байна. Бусад изотопиуд нь тогтворгүй изотопиуд болно, амьд организмын салшгүй, чухал хэсэг юм.

Хэрэглээ: Хүхрийг бордоо болгон хэрэглэхээс гадна, сумны дарь, шүдэнз, шавьжны хор зэрэгт өргөнөөр ашиглана. Mөн мaнай дэлхийн хүхрийн үйлдвэрлэлийн 50% орчмыг хүхрийн хүчил гаргахад, 10-15%-ийг хөдөө аж ахуйн хортон шавьж устгахад, үлдэх хувийг резин үйлдвэрлэл, хиймэл торго, тэсрэмтгий бодис, органик нийлэгжүүлэлтэд хэрэглэдэг.

Байгальд орших: Хүхэр байгаль дээр өргөн төрхсан элементийн нэг юм.Газрын гадаргын массын 0,05%-ийг эзэлнэ, дангаараа ба нэгдлийн байдлаар тохиолддог бодис юм. Хүхрийн гол хэсэг нь янз бүрийн металлуудтай холбоо үүсгэж оршдог. Ийм нэгдлүүдэд сульфидууд ба сульфатууд орно.

Сульфидуудад хартугалганы сульфид PbS, зэсийн сульфид CuS, мөнгөний сульфид Ag2S, цайрын хуурмаг ZnS, кадмийн хуурмаг CdS, пирит, төмрийн , хүхрийн колчедан FeS2, халькопирит CuFeS2 орно.

Сульфатуудад гөлтгөнө (гипс) CaS04 • 2Н2О ; гашуун давс MgS04t 7Н2О орно.

Байгал дээр дангаар (шар өнгөтэй, талст байдлаар) тааралдана.

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e4/Soufresicile2.jpg/220px-Soufresicile2.jpg

Хүхрийн талст, Сицили арал.

Идэвхитэй галт уулаас хүхэрийн хүчил олборлогч

Индонезийн ард иргэд маш аюултай байдлаар амьдралаа авж явдаг аж. Тэд идэвхитэй галт уулнаас хүхэрийн хүчил гар аргаар олборлодог байна. Тэгж ажиллаж байхдаа ямар ч хамгаалалтгүйгээр хүхэрийн хүчил олборлож түүнийгээ дөнгөж тавхан доллараар зардаг байна. Нэг удаагийн олборлолтоор 40-45кг хүхэр олборлох бөгөөд өдөрт 3-4 удаа олборлолт хийдэг байна.

.

хүхэрийн түүх

Хүхрийг хүмүүс өнө эртнээс мэднэ. Аль эрт Гомерийн үед эртний грекчүүд хүхрийг шатаахад үүссэн хүхэрлэг хийн онцгой шинж чанарыг ашиглан түүнийг орон сууц ариутгахдаа хэрэглэж байжээ. Цэвэр хүхрийн ордыг хүмүүс бас л эрт дээр үеэс мэддэг байлаа. Жишээ нь л Плиний Ахмад хүхрийн ордыг Итали, Сицилийн нутагт байдаг гэж бичсэн байдаг. Тэр үед хүхрийг будаг гapгax, сүлжмэл эдлэлийг боловсруулах зэрэгт хэрэглэж байжээ.Хүхрийг нүүрсний адилаар эрт дээр үеэс тэслэх техникт хэрэгсэл болгон ашиглаж байжээ.

Барагцаалбал V зуунд Византийд анх зохиосон грекийн гал гэж алдаршсан энэ галыг бэлтгэхэд нунтаг хүхэр (нэг жингийн хэсэг), нүүрс (хоёр жингийн хэсэг), шүү (зургаан жингийн хэсэг)-ийн ордог байжээ.

Хүхрийг хамгийн ер бишийн шинж чанартайгаар бичдэг байжээ. Гэхдээ алхимич нар түүний өнөөгийн жинхэнэ шинж чанарыг нарийн тодорхойлж чадсан байдаг. Хүхэрийн дан бодис гэдгийг А. Лавуазье тогтоосон юм. Хэдий- гээр XIX зууны эхэн гэхэд хүхрийг биеэ даасан элемент гэж тооцож байсан боловч байгалийн цэвэр хүхрийн найр- лагыг тогтоох гэж оролдсоор л байжээ. 1808 онд Г. Дэви хүхэр нь энгийн байдалдаа бага хэмжээний устөрөгч, хүчилтөрөгчтэй нэгдсэн их хэмжээний хүхэр бүхий нэгдэл байх гэж үзэж байсан юм. Энэ нь хүхрийн мөн чанарыг тогтоох явдалд эргэлзээ төрүүлж байсан боловч 1809 он гэхэд Ж. Гей-Люссак түүнийг дан бодис маргаангүй гэдгийг тогтоожээ. 1810 онд Г. Дэви хүхэрт хүчилтөрөгч агуулагдаж байдаг нь байгалийн хүхэрт түүний исэл холилдож байгаатай холбоотой гэж үзжээ. Дээжийг нь авсан орд газраас шалтгаалж хүхэр дэх хүчилтөрөгчийн хэмжээ ч өөрчлөгдөж байжээ. Орчин цагийн химийн ойлголтоор авч үзвэл хүхэр дэх Г. Дэвийн олсон хүчилтөрөгч нь түүний ислийнх биш, харин хүхэрт байнга байдаг янз бүрийн металлуудын сульфидийн оксидийн хүчилтөрөгч байжээ гэж хэлж бо- лох юм.

Энэ элементийн орос нэр нь санскритын сира (цайвар шар) гэдэг үгнээс үндэслэлтэй юм. Эрт дээр үед Орос оронд янз бүрийн муухай үнэртэй давирхай болон шатдаг бодисуудыг хүхэр гэж нэрлэж байжээ. Орос хэлэнд тааралддаг хүхрийн эртний хоёр дахь нэр — жупел нь бас л шатамхай, муухай үнэртэй гэсэн ойлголтыг хадгалсан байдаг.

гарган авах арга

Байгальд оршиж байгаа дан хүхэр бусад хольц бодисуудыг агуулсан байх ба хольцоос нь халаах замаар салгадаг. Энд хүхрийн амархан хайлдаг чанарыг ашигладаг байна. Тийм хүхэр олон янзын хольц агуулсан байдаг учир тусгай төхөөрөмжинд хүхрийг нь нэрж цэврээр гарган авна. Уулын чулуулгаас хүхрийг нь хайлуулж, тухайлбал хүхрийн колчеданаас хүхрийг хайлуулж өндөр температур хүртэл халаахад дараах байдлаар задарна :

FeS2 = FeS + S

хүхрийн диоксидоос (S02) гаргах арга нь ихээхэн дэлгэрчээ :

SO2 + С = CO2 + S

Металл боловсруулах ба коксын зуухнаас гарч байгаа хийнүүд $02 ба Н23-ийг агуулж байдаг. Энэ хольцыг өндөр температурт катализатор дээгүүр нэвтрүүлэхэд хүхэр ба ус үүснэ :

2H2S + S02 = 2Н2O + 3S

Хүхэр ба түүний нэгдлийн шинж чанар. Хүхэр шар өнгөтэй хатуу бодис юм. Усанд уусдаггүй, эфир, бензол ба спиртэнд муу уусдаг, харин хүхэр нүүрстөрөгчид (CS2) хялбархан уусдаг.

Хүхэр тогтвортой нэг төрлийн гинжин хэлхээ үүсгэдгээрээ хүчилтөрөгчөөс ялгаатай.

Хүхэр хэд хэдэн аллотроп дүрс хувирал үүсгэдэг:

Ромбо а-хүхэр . Энэ нь хамгийн тогтвортой дүрс хувирал бөгөөд октаэдр хэлбэртэй талст юм. Тасалгааны температурт энэ дүрс хувиралд бух батжилтай дүрс хувиралууд шилждэг.

Моноклиник (зүү хэлбэрт ) р-хүхэр. Энэ нь хүхрийг аажуухан халаахад үүсдэг хүхрийн нэг хэлбэр юм. Хүхрийг хайлуулахад нэг хэсэг нь шингэн бололгүй хатуурдаг. Энд хар-шар өнгөтэй, зүү хэлбэртэй.

Энэ найрлага нь хар дарины найрлагаас төдий л ялгаг- дахгүй байгаа нь маш сонирхолтой юм. Хүхрийн маш сайн шатдаг, ихэнх металлуудтай маш амархан нэгддэг нь түүнийг дундад зууны үед бусдаас илүү их ашиглах боломжийг бүрдүүлж байсан юм. Алхимичид хүхрийг бүх металлуудын бүрэлдэхүүн хэсэг, шатах үйл ажилла- гааны эх үүсгэвэр гэж үздэг байжээ.

Хүчилтөрөгчийн дутмаг нөхцөлд хүхэрт устөрөгчийг шатааж үйлдвэрт хүхэр гарган авна.

2H2S+O2=2S+H2O

Ном зүй

1. Даваасүрэн “Хими” УБ.,

2. Химийн элементийг хэрхэн нээсэн бэ?

3. http://mn.wikipedia.org

4. http://www.slideshare.net

5. http://yahuu.mn

6. http://www.google.mn

Шинжлэх ухаан технологийн сургууль

Геологи газрын тосны сургууль

Реферат

Гүйцэтгэсэн: ГГТс, Хийн дамжуулалт хангамж C.PE11D110 Э.Миеэгомбо 4-1р пар

Шалгасан: Ахлах багш Д.Хандмаа

2011.09.26

манай нутаг

2011 оны 12-р сарын 20 Нийтэлсэн tsemka